Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлтийн товчоогоор нэвтэрсэн Маяти маркийн автомашиныг зогсоож, шалгахад 31 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Хориотой ан амьтан нийслэл рүү оруулахыг завдсан зөрчлийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна. Иймд иргэд та бүхэн бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлахыг зөвлөж байна.