Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб ажиллаж байна


Нийслэлийн Засаг даргын 2022 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шуурхай штаб ажиллаж байна. Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн байранд харьяа мэргэжлийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 33, Чингэлтэй дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 22, Сүхбаатар дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Налайх дүүрэгт 24, нийт 144 засвар, үйлчилгээтэй холбоотой дуудлага ирээд байна. Харин угаарын хийн хордлогын дуудлага, мэдээ ирээгүй байгаа юм.

Галлагааны улиралд зуух, ханан пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хаалтыг хаах, зуухны битүүмжлэл алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийн  улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг. Жилийн хамгийн их угаарын эрсдэл гарсан тохиолдол нь дөрөв болон аравдугаар саруудад байдаг аж.

Иймд нийслэлийн долоон дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын нийт 250 гаруй ажилтанд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан юм. Мөн Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсонтой холбоотойгоор тус дүүргийн 300 гаруй албан хаагчид сургалт орж, гэр хорооллын айл өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Мөн өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны байдлаар сайжруулсан шахмал түлшний 120.000 тонн нөөцтэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сайжруулсан түлшний нөөцийг энэ оны тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор борлуулалтын 520 цэг ажиллаж байгаа юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02