Дэлхийн шоу ертөнцөд Liver King нэрээр алдаршсан инфлюссер Брайн Жонсон өнөөдөр Монголд иржээ. Тэрбээр Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн цэцэрлэгт туслах, олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулахаас гадна "дэлхийг аргадах..." хүсэл зорилгоор бусад орны иргэдэд өөрийнхөө амьдралын өвөрмөц хэв маягаар үлгэрлэж явна.
-Сайн байна уу. Эх оронд минь тавтай морил. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний нэрийг Ливэр кинг гэдэг. Монголд ирээд маш их баяртай байна. Миний аяллын зорилго бол уугуул ахуй амьдралыг сэргээх юм. Өнөөдрийн дэлхий бидэнд гомдсон байна. Энэ дэлхийн гомдлыг тайлах, цочроох үүднээс цэвэр уугуул, онгон дагшин, ер бусын амьдралын хэв маягийг сэргээх зорилготой дэлхийг тойрон аяладаг.
-Энэ удаагийн аяллын баг нь хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байгаа вэ?
-Гэр бүлээрээ явж байгаа. Ерөнхийдөө энхэр болон хөвгүүдийнхээ хамт аяладаг. Энэ удаад бид наймуулаа явж байгаа. Бидний аяллууд хөвгүүдэд минь амьдрахуйн гайхамшигтай арга ухаан сургадаг гэж боддог.
-Та их сонирхолтой амьдралын хэв маягтай. Энэ талаараа?
-Нүцгэн байдаг маань миний амьдралын хэв маяг. Би даардаггүй. Харин ч бие бялдарыг чийрэгжүүлж, байгалийн нэгэн бодгаль гэдгийг ойлгуулдаг. Энэ нь нэг ёсондоо байгаль бид хоёрын холбоо юм. Мөн зүрхнийхээ гүнээс хүчийг мэдрүүлдэг. Би ямар нэг спортын тамирчин биш. Цэвэр агаар, онгон зэрлэг байгаль миний фитнес болдог.
-Та Монголд ямар маршрутаар аялах зорилготой байгаа вэ?
-Одоогоор төлөвлөсөн юм алга. Өнөөдөр найзууд минь хүлээн авч, үндэсний зоогоороо дайлж, язгуур урлагийн тоглолт үзүүлбрээр нүд, сэтгэлийг минь баясган, диваажингийн таашаалыг мэдрүүллээ. Энэ дашрамд, Чингэсийн хүрээ жуулчны баазад хүлээн авч, нүүдэлчин уугуул ахуйгаа танилцуулж, найрсаг угтаж байгаа найз Д.Кёкүшюзан Батбаяр болон түүний нөхдөд маш их талархаж байна.
-Монголоор аялахаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийх сонирхолтой гэсэн. Энэ тухайгаа мэдээлэл өгөхгүй юу?
-Тиймээ. Би Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн сургууль цэцэрлэгт туслах, олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа.
-Эх орноор минь тавтай сайхан аялаарай. Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Танд ч маш их баярлалаа. Би бол Элэгний хаан. Хэрвээ чи элэг иддэггүй бол элэг идэж эхлэх хэрэгтэй. Энэ чиний амьдралыг өөрчлөх болно гэсэн амьдралынхаа философиор яриагаа өндөрлөе.