Э.Ганзориг: Нийгэмд инженерийн хүрэлцээ, эрэлт хэрэгцээ их хэдий ч боловсон хүчин дутмаг байна


ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбарын эрхлэгч Э.Ганзоригтой геодезийн салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээ ба  өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Түүний хувьд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш салбараасаа хазайлгүй өдийг хүртэл тууштай ажиллаж байгаа чадварлаг, залуу боловсон хүчин юм.  Суралцах хугацаандаа салбарынхаа ууган компаниудад ажиллаж байгаад төгссөн сургуульдаа ийн ажиллах болжээ. Математик суурьтай Э.Ганзоригийг мэргэжилдээ дурлан, сонголтоо хийхэд нь ар гэрийнхэн нь ихэд нөлөөлсөн гэдэг.  Өдгөө сургуулийнхаа геодезийн салбараа удирдан манлайлж, шинэ цагийн шедевер инженерүүдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна.

-Геодезийн салбар гэдэг улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд маш том суурь, хөдөлгөгч хүч болж байдаг. Гэвч өнөөгийн залуучууд энэхүү мэргэжлийн онцлог, давуу талыг төдийлөн ойлгохгүй байх шиг байна. Тэгэхээр салбарынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар  1980 оноос  Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.  Энэхүү салбараас улс орны бүтээн байгуулалтын хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу инженерүүдийг бэлтгэж байна. Салбарын багш нарын хувьд 40 хувь нь докторын зэрэгтэй.

Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байгаа инженерийн бүтээн байгуулалтын бүх ажилд зайлшгүй геодези болон газар зохион байгуулалтын суурь судалгаа, хэмжилт, практикийн үр дүнтэй хослон явагддаг. Иймээс сүүлийн жилүүдэд энэ төрлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа бөгөөд төгссөн төгсөгчид 100###/span#< ажлын байртай байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд инженерийн хүрэлцээ, эрэлт хэрэгцээ их хэдий ч өнөөдрийн нөхцөлд хангаж чадахгүйд хүрч байна.

Тиймээс шинэ үеийн залуучууд, сонголтын өмнө ирсэн үеийнхэн маань геодезийн салбарын мэргэжил хөтөлбөрийг сонгон суралцаж, улс орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоосой гэж уриалж байна.

“Засгийн газрын 2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгүүдэд тусгагдсан инженерийн бүтээн байгуулалттай холбоотой бүхий л ажлууд  геодиз, зураг төсөлтэй холбогдоод явах юм. Тэр утгаараа ШУТИС судалгааны сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Багш нарыгаа илүү судалгаа хийх, төсөл хөтөлбөр дээр ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллаж байгаа.

-Тэгэхээр геодезийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ нийгэм, зах зээлд өндөр байгаа ч ажиллах хүч хомс байна гэж ойлгож болох уу?

-Бид энэ чиглэлээр жилдээ 20-30 орчим оюутныг төгсгөдөг. Гэвч энэ тоо нийгэмд үүсээд буй ажлын байрны эрэлт хэрэгцээг нөхөж чаддаггүй.  Манай сургуулийн хувьд БНХАУ-тай хамтрсан хөтөлбөр явуулдаг. Үүнтэй нийлээд буюу геодези, газар зохион байгуулалтын гурван хөтөлбөрийн дагуу жилд нийт 60  гаруй оюутан элсдэг. Харин үүнээс амжилттай төгсөж чаддаг нь 30 орчим л байдаг.

Уг нь мэргэжлийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, батлан хамгаалах гэх зэрэг бүх салбарт хүрч ажиллах боломжтой. Ер нь инженерийн талдаа хөрвөх чадвар маш сайн мэргэжил. Тэр утгаараа уурхай, автозам, барилга, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт хүртэл геодезийн инженерүүд амжилттай ажиллаж байна. Манай инженерүүдийн гаргасан зураг, төсөл, хэмжилт, тоон өгөгдлүүдийг ашиглаж бүтээн байгуулалт явагддаг гээд хэлчихвэл хэлсдэхгүй байх.

-Зөвхөн энэ салбар л гэхэд хоёр хөтөлбөрийн дагуу мэргэжилтэн бэлтгэж байна уу?

-Тийм. Геодези, газар зохион байгуулалт гэсэн хоёр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Бүхий л бүтээн байгуулалт, геодези, газар зохион байгуулалтын хэтийн төлөвлөлт, үе шат болгон манай инженерүүдийн гаргасан дата дээр суурилдаг.

Бид ирэх сарын 11-нд геодези, газар зохион байгуулалтынхныг оролцуулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлэг дээр төрөөс гаргах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үе шат, үүнтэй геодезийн салбар, сургалт судалгаагаа яаж уялдуулах, цаашдаа бид олон талруу харж хөгжих үү, нэг зүгрүү харж хөгжих үү, сургалт судалгааны тэргүүлэх чиглэл нь ямар байх юм гэхчлэн олон асуудлыг ярилцана.

Засгийн газрын 2050 хөтөлбөрт геодези, газар зохион байгуулалттай холбоотой нэлээдгүй ажил тусгагдсан байгаа. Үүнд дээр бидний зүгээс ямар нөөц бололцоогоор ажиллах вэ зэрэг олон чухал асуудал дээрх үндэсний хэлэлцүүлэг дээр ч яригдах юм.

Тухайлбал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, төмөр замын ажлуудад ч бид оролцоод явах бүрэн боломжтой. Монгол инженерүүд өөрсдөө төмөр замаа барилаа. Үүн дээр голлох үүргийг геодезийнхан гүйцэтгэсэн байдаг. Тэр хэмжилт, тооцоолол, судалгаан дээр суурилж байж төмөр замын бүтээн байгуулалт явагдаж байх жишээний. Үүгээр, ямарваа бүтээн байгуулалт эхлэхээсээ дуусах хүртэл геодезийн инженерүүдтэй нягт холбогддог гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Танай салбарын инженерүүд хамгийн сүүлд юун дээр ажиллав?

-Манай салбарын инженерүүд үндэсний болон хувийн хэвшлийн бүхий л бүтээн байгуулалт дээр ажилладаг. ШУТИС-ийн геодезийн салбарын хувьд харьяа яам, салбар агентлаг, төрийн бус байгууллага, компаниудтайгаа хамтран ажиллаж байна.

Геодезийн хэмжилт зургийн программ хангамж, техник, тоног төхөөрөмж сүүлийн жилүүдэд маш хурдацтай сайжирч байгаа нь бидний ажлыг ихээр хөнгөвчилж байна. Мөн бид хэмжилт, зураглал, тооцоололуудыг хийх арга зүйгээ илүү сайжруулах талаар судалгааны ажлуудыг хийж байна.


0
angry
0
care
0
haha
17
liked
6
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02