Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор болсноо Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл оролцоход хүндрэл үүсээд байна.
Иймд орон нутаг руу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа сольж, анхаарал болгоомжтой зорчино уу.