Бямба гарагийн орой Сөүл хотын Итэвоны 3.2 метр өргөн нарийхан гудамжинд Halloween-ийн үдэшлэгт очсон олон хүн бөөгнөрөл үүсгэж, улмаар агааргүйдэж, нэгийгээ дарж, 154 хүн амиа алдсан байдаг. Гэмтэж бэртсэн, амиа алдсан хүмүүсийн дунд монгол иргэн байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.
Тэгвэл энэ талаар ГХЯ-аас тодруулахад, “БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 10 дугаар сарын 29-ний орой болсон ослын улмаас 154 хүн нас барж, 133 хүн гэмтсэн бөгөөд нас барсан хүний 20 нь гадаадын иргэн байна. Сөүлд суугаа ЭСЯ-наас солонгосын цагдаагийн байгууллагатай өнөөдөр өглөө 10:00 цагт холбогдоход ослын улмаас монгол иргэний амь нас эрсдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй тухай мэдэгдсэн” гэв.