Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа нь бусдын биед халдаж ,кофе шопт сууж байсан нэгэн бүсгүйн дээрээс халуун кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон. Уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд түүнийг хилээр гарахыг нь хязгаарлаад байсан юм.
Тэгвэл Б.Ариунзаяа дахин танхайн хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр /2022.04.16/ ZU гэх баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр А-гэх эмэгтэйг зодож гудамж талбайд танхайрсан байна. Уг зөрчлийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон юм.