Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт”-ыг нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар дээрх ажлын хүрээнд өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус төрийн бус байгууллага нь олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг Хурлын Ажлын албанд нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, холбогдох стандартуудын шаардлага, менежментийн тогтолцоог хангахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, хадгалах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.