Халдварт өвчин судаллын үндэсний төвөөс мэдээлэл хийж, Омикроны шинэ хувилбараар зургаан хүн өвчилсөн талаар мэдээллээ. Тодруулбал, Аравдугаар сарын сорьцоор Сovid-19 цар тахлын омикрон хувилбарын BF7 хувилбараар 1 хүн, BQ.1.2-оор 5 хүн халдварлаж эмчлүүлж байгаа аж.
BF7 хувилбараар өвчилсөн 72 настай, эрэгтэй, БНХАУ-ын иргэн ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Биеийн байдал нь тогтвортой, зочид буудалд тусгаарлагдсан байна.
BQ.1.2-оор өвчилсөн таван иргэн бүгд Монгол Улсын иргэд байна. Дундаж нас нь 58 бөгөөд 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн халдварлаж, хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс аравдугаар сарын 18, 19-нд шинжилгээнд сорьцоо өгчээ. Халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх зэрэг эмнэлзүйн шинжүүд давамгайлж буй юм байна.