Тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.