Нүхтийн аманд шинээр газар олголтыг зогсоожээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр,
"Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо" гэжээ.