"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Нийслэлийн Соёлын урлагийн газар, "Нүүдэлчдийн давлагаа" НҮТББ-тай хамтран орчин үеийн болон үндэсний, язгуур урлаг, соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах мөн олон улсад өрсөлдөхүйц уран бүтээл болон уран бүтээлчдийг бий болгох зорилготойгоор тоглолт зохион байгуулах гэж байна.
Ардын уран бүтээлүүдэд синтиз хийж орчин цагийн электроник дуу дуугаралт оруулан шинэчлэн найруулж Монголд төдийгүй Азид анх удаагаа гэдгээрээ онцлогтой энэхүү тайзны тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 19.00 цагт MPM event hall-д болно. "Synth and symphony DJ & Orchestra classic live nigth"- нэртэйгээр зохион байгуулагдөх тус тоглолтын үүд хаалга хэн бүхэнд нээлттэй.