Өчигдөр нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг дайлчлан байцаасан тухай эх сурвалж мэдээлж мэдээлж байна. Энэхүү 30 гаруй хүний дотор “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд байжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар хэлэхдээ "Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ” гэсэн юм.