"Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр АТГ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгалтын тодорхой ажиллагаануудыг явуулсан байна. Ингэхдээ 33 объектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дөрвөн этгээдийг баривчилсан байна.