Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаар үйлдвэрлэж байна. 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 27 жилийн дараа нийслэл хотод эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах боломж бүрдсэн билээ. Энэхүү шинэчлэлийн дагуу нийслэлийн өмчийн хөрөнгө, ялангуяа нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргах шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-тай хамтран ажиллахаар болсонд таатай байна” хэмээлээ.

“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах,  дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02