Монголбанк өчигдөр /2022.11.17/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 25 сая ам.долларыг 3409 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Сануулахад, энэ долоо хоногийн мягмар гарагт Монголбанк цахим талбарт 21 сая ам.долларыг 3408 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм. Тэгэхээр энэ долоо хоногт нийтдээ 46 сая ам.доллар нийлүүлжээ.