БШУЯ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх хэмжээнд хүрээгүй

Admin
17 цагийн өмнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.

ЭМЯ-аас өгч байгаа мэдээллээр улирлын шинжтэй томуу, томуу төст өвчлөл олон жилийн дунджаас гоц өндөр хэмжээг даваагүй, хөл хорио тогтоож, сургалтын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

Тодруулбал, Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ.

 

Энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг нь Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр "Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ. 

Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна" гэсэн юм. 

Мөн цаг агаарын байдал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал сурагчдын амралт эхлэх хүртэл хугацаанд ямар хүндрэл учруулж болох талаар нийслэлийн Боловсролын газраас хийж буйг тэрбээр хэлсэн юм.


Бид энэ талаар БШУЯ-ы Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Б.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр “Боловсролын тухай хуульд зааснаар ямар нэгэн цаг агаарын гамшигт үзэгдэл, цар тахал, цаашлаад ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан хэмжээнд хүрэх хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй л бол боловсролын сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах учиртай. Одоо ЭМЯ-аас өгч байгаа мэдээллээр улирлын шинжтэй томуу, томуу төст өвчлөл олон жилийн дунджаас гоц өндөр хэмжээг даваагүй, хөл хорио тогтоож, сургалтын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл сурагчдын амралт 12-р сарын 16-наас эхэлнэ.  Тэр хүртэлх хугацаанд ямар өөрчлөлт гарахыг таамаглах боломжгүй ч одоогоор БШУЯ-аас хүүхдүүдийг цахимаар болон нөхөн хичээллэх өөрчлөлтийн шийдвэр гаргаагүй байна” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.

  • I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
  • II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
  • III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02