НИТХ-ын зарим төлөөлөгч ямарч судалгаагүйгээр олон нийтэд буруу ойлголт төрүүлэх мэдээлэл өгч байгаа нь маш эрсдэлтэй хэмээн өнөөдөр /2022.11.02/ Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө нүүр номондоо шүүмжлэл дэвшүүлжээ.
Тодруулбал, тэрбээр “Хурал дээр зарим төлөөлөгч нар маань багцаатай, судалгаатай яримаар байна. Өчигдөр Б.Эрдэнэсүх төлөөлөгч ямар ч судалгаагүй 56 хүн энэ сард угаартаж амь насаа алдлаа хэмээн ганцаараа эмгэнэл илэрхийлж босч зогсов. Энэ их аюултай буруу мэдээлэл. Бусдад таалагдана гээд худлаа ярьж болохгүй шүү” гэж төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүмжлэв.