Өчигдөр Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцэж, шаардлага тавьсан иргэдийн жагсаал болсон.
Жагсаал цуглаантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас "Өчигдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй.
Жагсаалын үеэр Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар иргэдийн жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаагүй. Аюулгүй байдлыг нь хангаж ажилласан" хэмээлээ.