Нүүрсний хулгайчдын нэрийг ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид яг одоо төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөө дагуух зам болон Энхтайвны гүүрнээс хотын төв рүү орох замыг хаасан тул иргэдийг өөр зам сонгон явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа. Жагсагчид зөвхөн нялх хүүхэдтэй иргэд, цагдаа, түргэн тусламжийн машиныг нэвтрүүлнэ гэлээ. Тэд “Ажлаа хий” хэмээн нэгэн дуугаар шаардлага тавьж байна.