Нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардсан иргэдийн тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтой хүмүүс жагсахаар иржээ.
Гэсэн ч цагдаагийн байгууллагын албан хаагчдын зүгээс талбайгаас морьдоо гаргахыг шаардсанаар үл ойлголцол үүссэн байна. Энэ тухай морьтой жагсагчдын нэг нь "Цагдаа ирээд гэнэт морьтой зууралдаад эхэлтэл, морь цоройгоод нүүрийг нь шалбалсан. Тэгээд манай морьдыг журамлачихлаа" гэв.