Хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачаа шалгах төхөөрөмжийг АНУ-аас хандивлажээ


Улаанбаатар хот – Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий мэргэжлийн хяналтын тоног төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Шалгалтын төхөөрөмжийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооноос (ISN) Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн (EXBS) хүрээнд хандивласан байна. 

Монгол Улсад хууль бусаар оруулж ирж болзошгүй бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон ачаа шалгах энэхүү тоног төхөөрөмжид CT40 стандартын иж бүрдэл, дагалдах хэрэгслүүдийн хамт багтжээ. 

Энэхүү хяналтын төхөөрөмжийг ашигласнаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, олон улсын экспортын хяналтын дэглэмийн хяналтад байдаг давхар хэрэглээ бүхий бүтээгдэхүүн хорон санаат этгээдүүдийн гарт орохоос сэргийлэх боломжтой болно. Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг үйлдвэрлэхэд ашиглаж болох давхар хэрэглээ бүхий барааны тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02