Нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж буй. Тэгвэл өнөөдөр ХЭҮК-ынхон төв талбайд ажиллаж, жагсагчдад хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байна. Тэд жагсаал цуглааны үеэр зарим иргэд хууль, эрх зүйн бүрэн ойлголтгүйгээсээ болж хуулийн зөрчил гаргах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Жагсаал, цуглаан түүнд оролцогчдын хамгаалах
-Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.
- Жагсаал цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана.
- Жагсаал цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
- Жагсаал цуглаанд оролцож байгаа авто хөсгийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулна
Иргэд та бүхэн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хор хохирол учруулахуйц, тэмцлийн арга хэлбэр сонгохгүй байхыг уриалж байна.