Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ


 Засгийн газрын хуралдаанаар ипотекийн хөтөлбөр, хэрэгжилт түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуралдааны дүнг танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг санхүүгийн зохицуулах хорооны зарим удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, хууль зөрчиж, зориулалтын бусаар ашигласныг буцаан төвлөрүүлэх тухай тогтоолын төслийг танилцуулсан.

Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн ипотекийн зээлийг зохицуулдаг үйл ажиллагаагаа зохицуулах боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тиймээс уг асуудлыг мөн хуралдаанаар оруулж танилцуулсан. Ерөнхий сайд ч мөн энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэнтэй санал нэг байгаа. Гэвч Монголбанкнаас тодорхойгүй байр суурь илэрхийлсэн учир энэ асуудал хойшлогдсон.

Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр,

  • Нэгдүгээрт, Ипотекийн зээлийн хүүг 8 хувь биш 6 хувь богох боломжтой гэдэг дүгнэлт гарсан.
  • Хоёрдугаарт, Урьдчилгаа төлбөрийг зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь бологох боломжтой
  • Гуравдугаарт, Эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд БСБ-ууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан байлгах боломжтой гэдэг дүгнэлт гарсан.

Цаашлаад, БХБЯ дээр ипотекийн санхүүжүүлэлтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцаж, Монголбанк 2023 оноос эхлэн хариуцахгүй учраас үүнийг шийдвэрлэх, мөн 170 тэрбум төгрөгийн эргэн төвлөрүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, яригдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэсэн албан ёсны дүгнэлт гарсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02