Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирал буюу эхний хагас жилийн амралт эхэлж байна. Амралт 2022 оны 12 дугаар сарын 17-оос 2023 оны 1 дүгээр сарын 30 ны өдөр хүртэл 6 долоо хоног үргэлжилнэ.
Сурагч багачууд та бүхэн хөгжилтэй, сайхан амрахдаа дараах энгийн дадал хэвшлүүдийг баримтлаарай.
Үүнд:
- Өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайгаа тогтмол уух,
- Илчлэг, шим тэжээлтэй халуун хоол түлхүү хэрэглэх, зохистой зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэх,
- Хангалттай сайн унтаж амрах (хоногт 4-7 насны хүүхэд 11-12 цаг, 8-10 насны хүүхэд 10-11 цаг, 11-12 насны хүүхэд- 10 цаг, 13-14 насны хүүхэд -9.5 цаг, 15-16 насны хүүхэд 9 цаг, 17-18 насны хүүхэд 8.5 цаг унтаж амрах шаардлагатай байдаг.)
- Гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, ярилцах, өөрийн чадах зүйлээр гэр бүлийнхэндээ туслах,
- Цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах,
- Амралтын даалгавраа тогтмол цагт бага, багаар, өдөрт дунджаар 30 минутаас 1 цагийг зориулан хийж, сурсан мэдсэнээ бататгах,
- Телевиз, олон нийтийн сувгуудаар өөрийн насанд тохирсон урлаг, соёл, танин мэдэхүйн нэвтрүүлэг, кино үзэх,
- Өөрийн хувийн ур чадвар, хоббигоо тодорхойлж, хөгжүүлэх, сонирхолтой зүйл хийх цагийг өөртөө гаргах,
- Халдварт өвчин, ханиад, томуугаас сэргийлэн дархлаагаа дэмжих, ариун цэврийг сахин, гараа тогмол угаах,
- Цэвэр агаарт өдөр бүр хамгийн багадаа 20 минут гарч байх,
- Бага насны дүү нараа болон өөрийгөө даарах, осгох, гал, түймэрт өртөх, төөрөх, гол ус, мөсөнд цөмрөх, цахилгааны утас, залгуур, халуун тогоо, плитка, зуухны галд түлэгдэх зэрэг эрсдэлд орохоос байнга сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлэхэд томчуудад нөлөөлөх...