Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр дахин жагсагчдадаа уулзаж санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр жагсагчдад Соёлын төв өргөөг нээж өгч байгаагаа онцолсон юм.
Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө:
“Жагсагчид байр сууриа нэгтгэж шаардлагатай байна. Хэрэв тэгж чадахгүй бол энэхүү жагсаал цуглаан үнэгүйдэх, хүмүүст ойлгомжгүй байдал үүсгэх нөхцөл байдалтай болоод явчихлаа. Органикаар жагсаж байгаа хүмүүс дээр зохион байгуулалттай хүмүүс орж ирж байна гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр өөрсдийн хүсэл зоригоор жагсаал цуглаан хийж байгаа залуучууд маань сайн зөвлөлдөж, ярилцах орчныг бүрдүүлэх нь чухал гэж үзээд Соёлын төв өргөөг нээж өгч байна” гэлээ.
Харин жагсагчдын зүгээс залуучуудаа дэмжин ажиллаж байгаад талархаад мөн л элдэв янзын хүсэлтүүдээ уламжилж сонсогдов.
Тухайлбал, өчигдөр л гэхэд талбай дээр баригдсан гэрүүдэд хогийн шүүр, цэвэрлэгээний материал, бүр тогтмол цэвэрлэгээ оруулахыг хүссэн.
Уг нь ТҮК-ийн ажилчид талбай дээр 24 цагаар ээлж хүлээлцэн ажиллаж байгаа. Мөн нийслэлээс тогтмол хонож байгаа жагсагчдад нийтийн ариун цэврийн өрөөг нээлттэй үлдээж байгаа гэхчлэн жагсагчдын хүсэлт шаардлагыг төрийн байгууллагууд, нийслэлийн холбогдох удирдлагууд аль болох хүлээж авч байгаа ч хэтийдсэн, хэлбэрдсэн хүсэлт шаардлагууд ганц нэгээр тогтохгүй болж байгааг энд мөн онцлох нь зүйтэй биз ээ.