Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал 17 дахь өдрөө үргэлжилж буй. Энэ өдөр жагсагчдын төлөөлөл Төрийн ордны үүдэнд нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гарч ирэхийг шаардаж байгаа юм. Мөн иргэдийг хүлээн авч, уулзахыг шаардсаар байна.
Залуус тайван жагсаал үр дүнд хүрэхгүй байгаа учраас ийм алхам хийж, "хогийн нийгэмд боол шиг амьдармааргүй байна" хэмээж байгаа юм. Тэгвэл гадаа хэт хүйтэн байгаагаас нүцгэн жагсагчид эхнээсээ осгож байгаа тул тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж эхэллээ. Жагсагчдад цагдаагийн алба хаагчдын тусламжтайгаар албадлагаар эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явж байна.