Төв талбайд шинэ жилийн баярыг угтсан чимэглэлийн ажил дуусаж, иргэд олноороо ирж зургаа авахуулж байгаа. Харин талбайн шинэ жилийн баярын мөсөн хотхоны ханан дээр Цагдаагийн байгууллагаас "Намайг алгас" аяны хүрээнд уриа үг бичээд байсан юм. Харин энэ үгс олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, “Намайг алгас”, “Архи асуудлын шалтгаан”, “Уулзах болгонд уух ёсгүй”, “Би гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ” гэх үгсийг бичсэн нь олны шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл мөсөн дээр бичсэн үгсийг өнөөдөр 13:30 цагт үгсийг арилгасан талаар НЗДТГ-аас хэлж байна.