"Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн ажилтан Даваасүрэн овогтой Мөрөн, нийгмийн ажилтан гэсэн үнэмлэхтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт түлээ түлш өгнө" гэж ААНБ-аас 30-100000 төгрөгийн хандив тусламж хууль бусаар хурааж авсан хэрэг гарсан байна. Эдгээр иргэд нь хуурамч ажлын үнэмлэх болон тамга тэмдэгтэй явж байгаа тул та бүхэн сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.