УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд ар араасаа хөврөх болсон. Түүний өсвөр насны охиндоо гар хүрч буй бичлэгийг нөхөр нь ил болгосон билээ. Тэгвэл уг хүүхэд хүчирхийлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв. Тодруулбал, түүний нөхөр Б.Наранцацралт, "Би хүүхэд хүчирхийлэлд өртөж байж магадгүй гэж 108-д 5 дуудлага өгсөн. Тэгсэн цагдаа худал дуудлага өгсөн гэж зөрчлийн хэрэг үүсгэж торгох хуудас бичиж өглөө. Цагдаа нарынхаар бол хүчирхийлэл болоод өнгөрсний дараа би дуудлага өгөх ёстой байсан юм байх. Ч.Ундрамын гомдлын дагуу юм байна. Харин бичлэг дээр Ч.Ундрамын хүүхэд хүчирхийлсэн баримттай хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр зөрчил гэж тодорхойлогдохгүй байх магадлалтай боллоо" хэмээн цахим хуудсаараа мэдэгдлээ.