Автотээврийн үндэсний төвөөс сүүлийн 5 жил үзлэгт хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах болсон талаар мэдээллээ. Тодруулбал, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой юм.