Замын-Үүд Эрээний хил энэ сарын 8-наас нээгдэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас зарим шаардлагыг манай талд хүргүүлжээ. Тодруулбал, тус боомтоор УАЗ-469 машин хүлээж авахгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь тус машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа тус улсын стандартын шаардлагад нийцэхгүй гэжээ. Түүнчлэн эхний үед өдөрт 300 зорчигчдыг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ 20-оос доош суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг шаардлагуудыг манай талд ирүүлжээ.