МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар УИХ-ын дэд даргад Л.Мөнхбаатар гишүүнийг санал болгожээ. Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар түүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон юм.