Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа нарыг дэвшүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг албан тушаал бууруулж, дэд сайд болгосон юм. Мөн УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн байна. Засгийн газар сайд нарын томилгоог эцэслэхээр ээлжит бусаар хуралдана.