Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр Дэд сайд нарыг томиллоо.
Тодруулбал, Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын, Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын, Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын, Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.