УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас баривчилжээ. Түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд баривчлах ажиллагааны үеэр түүний гэрээс болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авчээ. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.