Юнивишн компанид Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-д Харилцаа холбооны зохицуулах хороо хянаж, зөвшөөрөл олгох хүртэл хугацаанд төлбөр нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, үр дагаврыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид үнэ, тарифын өөрчлөлтийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу хянуулсны үндсэн дээр мөрдүүлэхийг мэдэгдсэн.
Юнивишн ХХК нь "Зөвшөөрөл олгох хүртэлх хугацаанд хуучин тарифаа мөрдүүлэх, нэмэгдсэн тарифаар төлбөр төлсөн хэрэглэгчдийн төлбөрийн зөрүүг дараа сард нь шилжүүлэн тооцох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авахаа" Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдсэн гэх боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, нэмэгдүүлсэн үнээр төлбөрөө нэхэмжилж байгаа талаар хэрэглэгчдээс гомдол ирүүлж байгаа тул “Юнивишн” ХХК-д Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.