Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.01.10/ болж байна.
Тодруулбал, “Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь Б, У, БНХАУ-ын иргэн Х нартай бүлэглэн нь хуурамч тамга, тэмдэг бүхий албан бланкийг ашиглан төлбөр буцаах тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд хүргүүлэн хуурч мэхлэн 1,200,258 ам.доллар залилж авсан, худал мэдээлэл тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2022 оны 7 сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх өнөөдөр хэлэлцэж байна.