Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авах үеийн бичлэлийг олон нийтэд задаллаа. С.Батдөл болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн гэрт энэ сарын 5-6 нд шилжих шөнө хойшлуулашгүй ажиллагаа явуулж, дээрх мөнгө болон бусад зүйлсийг хураан авсан билээ.
С.Батдөлийг Эргүүгийн хуулийн 18.6 Мөнгө угаах, 18.3 Татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.3 Хахууль авах гэсэн зүйл ангиудаар холбогдуулан шалгаж байгаа юм. Шүүхээс өчигдөр түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан.