МАРГААШ НИЙСЛЭЛ ХОТОД "ЕРДӨӨ 90 МИНУТ" БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ 11:00 ЦАГТ ЭХЭЛНЭ


Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Уг ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Маргааш нийслэл хотод "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулагдана. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна. ААН, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.

Иргэд маань сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч өдгөө хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна. Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2,186 ажилтан, албан хаагч оролцоно.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02