Олон улсын стандартад нийцсэн 62 шинэ автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргана


Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилах юм. Үлдсэн нь энэ долоо хоногт багтан орж ирнэ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.

Автобуснуудыг хэзээ үйлчилгээнд явуулах талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Ш.Оюумаа: 

-Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулна. Тэгэхээр нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг. Гэвч одоо тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут  орчим  байна. Шинэ автобуснууд ирж, үйлчилгээнд явж эхэлснээр дээрх хүлээгдлийн хугацаа буурах юм хэмээв.


Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй.


Зааландаа зургаан ширхэг дулаацуулгын системтэй бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой. Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга ярих систем суурилуулсан байна.


Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02