Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долooдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын явцад тасалдал үүсэхээс сэргийлэн дизелийн түлшний үнийг түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд Засг ийн газраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргаж байсан юм. Эхэндээ 2022 оны долоодугаар сард хүртэл татварыг тэглэхээр төлөвлөж байсан ч онд дуустал сунгасан билээ.