Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас баривчлан, саатуулсан талаар мэдээлж байна. Тэгвэл уг мэдээллийг үнэн болохыг албаныхан баталж байна. Түүнийг 461 дүгээр хорих ангид 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа аж. "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ц.Хуланг 2017 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байсан юм.