Ардчилсан намын Үндэсний бодлогын хурал МҮХАҮТ-нд үргэлжилж байна. Намын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Намын даргад дөрвөн нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авсан боловч УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татжээ. Ингэснээр Сангийн сайд асан С.Баярцогт, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нарын нэг нь өнөөдөр Ардчилсан намын дарга болох юм.