Н.Учрал: Хуулиар нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, гэмт хэрэгт уриалахыг л эсэргүүцнэ


 Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан, элдэв хардлагууд бий болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын Н.Учрал өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж тайлбар хийжээ. 

Тодруулбал, нэг. Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөнд халдаж, хязгаарлах гэж байна.

Хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг үсэг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай  хуульд байхгүй. Та үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй.

Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалт дээрх хүрээг нь тодорхойлж өгсөн.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд огт халдаагүй. Үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох гээд байна гэх агуулгыг түгээгээд, хуулийг бүхэлд нь харлуулах мэдээ мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол цахим орчинд гэмт үйлдэл хийж, цахимаар ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг энэ малгайны цаана нуугдаад байгаа.

Таны охин дүү, найз бүсгүйн зургийг группүүдээр “Санхүү авна” гэсэн зарын дагуу түгээхэд та цагдаагийн байгууллагад хандаж, цаг алддаг. Цагдаа, прокурор, шүүхээр дамжих хугацаанд өнөөдөр хэн хохирох вэ. Бодох л асуудал. Сэтгэл санааны барагдуулж боломгүй маш их хохирол амсдаг. Тэгэхээр бид энэ процессыг л хурдлуулъя гээд байгаа юм.

Хоёр. Намын троллуудыг өөрсдийгөө хамгаалж үлдээд бусдын эрхэнд халдах  гэж байна.

Олон нийттэй харилцах нэгж гэж байгуулагдана. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нэгжийг би эсвэл төр хянахгүй. Зөвхөн та хянана. Нэр бүхий сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төр нийгмийн зүтгэлтнүүд, фэйсбүүк дээр шинжлэх ухаанч, гаргалгаатай зүйл бичдэг нөлөөлөгчид бүгд оролцоод энэ нэгжийг хянана. Энэ нэгж өөрөө хяналтаа тавиад, устгах үйл ажиллагааг хамтын хяналт дор зохион байгуулах зохицуулалтыг л Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хийсэн.

Гурав. Гурав хоногт хууль баталлаа гэх гурван хардлага нийгэмд байна.

Үнэнээ хэлье. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд батлаагүй бол энэ хууль дахиж хэзээ ч батлагдахгүй байсан. Үг хэлэх, үзэл бодлыг хязгаарлаж байна гэсэн малгайн дор байгаа троллуудыг дийлэхгүй шүү дээ. Бөөн хардлага, сэрдлэг дор энэ хууль хэзээ ч батлагдахгүй байсан. С.Одонтуяа гишүүний цахим орчин дахь гэр бүл хамгааллын хууль гэхчлэн бараг 10 гаруй хуулийн төсөл бий. Олон талаас судалсан судалгаатай.

Аль ч улстөрч өнөөдөр зориг гарган оруулж батлаагүй байхад, ард түмний дэмжлэгтэй батална аа л гэж үзсэн. Фэйсбүүкийг зохистой хэрэглэж, үг, үзэл бодлоо илэрхийлдэг. Олон нийтийн сүлжээгээр соёлыг түгээх бидний ажил. Тиймээс иргэд та бүхнийг бидний ажлыг дэмжихийг хүсч байна" хэмээн ярилаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02