Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт товлогджээ. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ны өдөр болсон.
Ч.Маралмаагийн өмгөөлөгчийн мэдээлснээр шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй, мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг.
Ташрамд, Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.