"No war" хөдөлгөөний Э.Одбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэлсэн. Түүнийг дайны эсрэг хуулиар хориглосон газарт жагссан, ОХУ-ын өмчид халдсан гэх найман хэргийг прокурорын байгууллага сэргээж, шийтгэл оногдуулаад байгаа аж. Э.Одбаяр нь анхан шатны шүүхэд гомдол гаргаад буй. Шүүх хурал үргэлжилж байна.