“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 3500 хүн бүртгүүлнээс 2400 нь шалгалтанд орох эрхтэй болжээ. Мөн 300 орчим өргөдөл шаардлага хангаагүй гэдэг шалгаанаар хасагдсан байна. Тухайлбал, ажлын байрын бичиг баримтын шаардлага хангаагүй, ажилласан жил, боловсролын зэрэг нь нийцээгүй өргөдлүүдийг хасчээ. Бичиг баримтын бүрдүүлбэрийг МҮХАҮТ гэх мэт ТББ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хараат бусаар шалгасан байна.
Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болох бөгөөд 10 удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлнэ. Сонгон шалгуулалтыг шударга явуулах үүднээс ил тод, нээлттэй байлгах юм.