АТГ-аас өчигдөр "Нүүрсний хулгай"-н хэргийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр 15 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо долоон яллагдагч хоригдож байна. 19 хүнийг улсын хилээр гарахыг хориглож, таван хүний албан үүргийг түдгэлзүүлж, 35 яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13 851 252 359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нь тогтоогдоод байгаа талаар мэдээлэв.