Ардчилсан намын нэг тал өнгөрсөн долоо хоногт ҮБХ-ны хурлаа хийж, Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэгвэл өнөөдөр түүнийг АН-ын даргаар сонгож, батламжилсан тухай материалыг ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.
Гэвч нөгөө талд С.Эрдэнийн талынхан Л.Гантөмөрийг үгүйсгэж, намын даргын сунгаагаа зарлаад байна. Энэ сунгааг хууль бус гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэллээ. Тэрбээр С.Эрдэнийн талынхан асуудлыг шийдэх гэхээр бусниулж, цаг хождог гэлээ.